images

“The Hu” хамтлаг энэ зун Архангай аймагт тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-28


   “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг энэ зун Архангай аймагт бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ. Хүннү рок урсгалыг үндэслэгч, хамтлагийн продюсер, Б.Дашдондог болон “The Hu Music Inc”, мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лабелтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтлагийг долдугаар сарын 20-нд Архангай аймагт "АРА" фестивалийн хүрээнд тоглуулахаар болсон байна. Энэхүү хэлэлцээг хийхэд “АРА Комплекс”-ын ерөнхий продюсер, жүжигчин Э.Цолмонбаяр гол үүрэг гүйцэтгэжээ. "The Hu" хамтлаг өнгөрсөн оны зургадугаар сард Улаанбаатар хотод анх удаа эх орондоо тоглож байв. Монголын рок "The Hu"  хамтлаг 2016 онд байгуулагдаж, 2019 онд АНУ-ын "Better Noise Music" лабелтэй гэрээ байгуулсан юм. Улмаар 2019 ондоо “Гэрэгэ” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, АНУ, Европыг тойрон тоглолт хийж, 2022 онд “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан тус хамтлаг өнгөрсөн гуравдугаар сард "The Hu in the Меtaverse" нэртэй дэлхийд анхны metaverse тоглолтоо хийсэн билээ. АНУ-ын "Better Noise Music" лабел нь 2006 онд байгуулагдсан бөгөөд анх “Eleven Seven Label Group” нэртэй байжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.